Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар захирамжаар Тилеуханы Аубакир Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгаалын сайдаар томилогдлоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сайдаар томилогдож буй Тилеуханы Аубакирт үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгч амжилт хүслээ.
2000 онд “Отгонтэнгэр” дээд сургууль, олон улсын эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн байна.
Ажилласан байдлын хувьд:
2000-2005 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн дэд захирал
2006-2015 онд “Тариан цацал” ХХК-ийн захирал
2015-2016 онд Гаалийн ерөнхий газрын Дотоод аудит, мониторин-гийн газрын дарга
2017-2019 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч дарга
2008-2015 онд Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна