Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдын өмнө нь мэдэгдэж байсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх, төсвийн хэмнэлт гаргах боломжийн талаар хэлэлцжээ.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Учрал энэ талаар "Тавдугаар сарын 31-ний дотор тендер нь зарлагдаагүй, эхлээгүй 500 гаруй төсөл хөтөлбөрийг зогсоолоо. Эндээс тодорхой /530 гаруй тэрбум төгрөг/хэмнэлт бий болно. Сул орон тоог цомхотгох ажлыг хийж байна. Төрийн албан хаагч нар ажлаа хийж, цалингаа авч байхад Үндэсний хороо, Үндэсний зөвлөл байгуулаад төрийн албан хаагч нараасаа өндөр цалинг тогтоосон байна. Одоо байгаа 59 хороо, үндэсний зөвлөлөөс 28 нь цалин хөлс, ажлын албатай. Зарим нь урсгал зардлаар ажил гүйцэтгэх гэрээ хийгээд явдаг. Тиймээс Засгийн газрын төвшинд цалин хөлс аваад ажиллаж байгаа 28 хороог татан буулгах асуудлыг төсвийн тодотголоор оруулж ирнэ.
20 минутын хотыг Барилга хот байгуулалтын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хороог Сангийн сайд хариуцаад явна. Ийм байдлаар төсвийн хэмнэлт хийнэ.
Ерөнхий сайдын зүгээс яамдын газар, хэлтсийн орон тоог 7-оос илүү байлгахгүй байх чиглэлийг өглөө. Жишээ нь, яаманд 100-гаас илүү төрийн албан хаагч ажиллаж байгаа бол 7 газартай, 100-гаас бага орон тоотой ажилладаг бол 5 газартай байх чиглэлийг өгсөн тул яамд бүтцээ өөрчилнө.
Эдийн засаг хөгжлийн яам жишээ нь, 28 даргаа 10-аар цөөлнө" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.120.57
7 газар ч их байна..дээд тал нь 4 байвал барав. 28 хороо ямар хэрэгтэй гэж ард түмнээр тэжээгдсэн утсаараа тоглосон хэдэн мал
Хариулах