МАН-ын бүлэг шинэ даргаа сонгохоор хуралдаж байна

Zuv.mn
8 цаг 7 минутын өмнө

Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж байна. Хурлаар бүлгийн шинэ даргыг сонгоно. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Шинэ Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахаар томилогдсон. Улмаар эзэнгүй болсон МАН-ын бүлгийн даргын суудалд хэн суух вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд өрнөж байгаа бөгөөд өмнө тогтсон жишгээр бол МАН УИХ-д олон сонгогдсон туршлагатай гишүүдээсээ бүлгийн дарга томилж ирсэн. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын удирдлагууд урьдчилсан байдлаар Л.Энх-Амгаланг томилохоор тохирсон гэх мэдээлэл бий. Түүний хувьд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар саяхныг хүртэл ажиллаж байгаад Т.Аубакирт ажлаа хүлээлгэн өгсөн. УИХ-даа ч хамгийн олон сонгогдсон, шат шатны албан тушаал хашиж байсан гэдэг утгаараа бүлгийн дарга болох боломжтой. Гэхдээ өмнөх Засгийн газарт ажиллаж, "муу" ажилласан сайдаар нэрлэгдэж, улиран ажиллаагүйгээс харвал дахин албан тушаалд томилогдох эсэх нь бас эргэлзээтэй. 

Одоо УИХ-д сайд болоогүй, МАН-ын бүлгийн дарга болчих боломжтой хэд хэдэн кандитат бий. Тэдний тэргүүн эгнээнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар нэрлэгдэж байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.64.153
    4 цагийн өмнө

    оюунэрдэнийгээ тавь даа

    Хариулах
  • 202.21.113.110
    5 цагийн өмнө

    Л.Энхамгалан бүү байгаасай хэдэн хөгшчүүлийн нүдийг сохолсон Ж.Бат Эрдэнэ бүү байгааасай нэг гэр бүл өнчрүүлсэн энэ улс л бүү болоосой энэ Ц Даваасүрэн хэрэггүй дээ энэ том намаас ийм хэдхэн хүн байх гэж үү

    Хариулах