Я.Содбаатар: Монцамэ агентлагт бол ​Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын харьяаны байгууллага болсон

Х.Есү
11 цаг 46 минутын өмнө

МАН-ын ЕНБД Я.Содбаатараас Монцамэ агентлагт үүссэн асуудал болон Э.Содонтогостой холбоотой асуудлаар болон бусад цаг үеийн асуудлаар тодруулж байна. 

Тэрбээр, "Монцамэ агентлагт бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын харьяаны байгууллага болсон. Яагаад гэхээр олон улсын харилцаа Монгол Улсын нөхцөл байдлаас шалтгаалаад Монголыг гадаадад сурталчлах гол байгууллага нь болсон. 

Сэтгүүлч Б.Ганчимэгийг Монцамэ агентлагын зөвлөхөөр ажиллуулж байсан. Тэгээд цалингаа аваад явж байгаа. Нэг хэсэг бие нь өвдөөд эмчилгээ гээд явсан байх. Өөр нарийн ширийн асуудлыг би мэдэхгүй байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна