Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодруулж байна.
Тэрбээр, "Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас хамааран дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ огцом хөдөлж байна. Манай хөрш БНХАУ хэрэглээнийхээ үнийг нэмсэн байна.
Манай улсын тухайд байгаа бүх саваа дүүргэхээр ажиллаж байна. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нефт бүтээгдэхүүний хангалт болон нөөцтэй холбоотой асуудлыг оруулж Засгийн газрын шийдвэр гаргуулахаар хүлээж байна.
Эхний ээлжинд бид шатахуунаа дүүргэж нөөцөө бэлдэх хэрэгтэй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна