2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн болон шалгалтад ирсэн асуултууд хүнд байсан хэмээн цахим орчинд хүүхдүүд болон эцэг эхчүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна.
Энэ асуудалтай холбогдуулан бид Боловсролын сайд П.Наранбаяраас зарим зүйлсийг тодрууллаа.
Боловсролын үнэлгээний төв бол Элсэлтийн шалгалттай холбоотой асуудлыг хариуцдаг мэргэжлийн байгууллага. БҮТ төв 2014 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага. Энэ байгууллага өөрөө энэ ажлыг гардаж хийгээд бүх тайлбараа өгчихсөн байна.
Элсэлтийн шалгалтад хэрэглэгддэг харандаа, баллууртай холбоотой асуудлыг тодруулсан. Жил бүрийн стандартын дагуу худалдан авсан байна лээ. Түүнчлэн шаардлага хангаагүй тохиолдолд шинээр сольж өгөхөөр нөөцтэй байсан.
Гар утас авч орсон гэх долоон тохиолдол гарсан учраас оноог нь тэглэсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна