МЕС судалгааны байгууллага сар бүр иргэдийн судалгаанд үндэслэн гаргадаг Монголын улс төрийн намуудын үйл ажиллагааны рейтингээ танилцууллаа. Судалгаагаар гарсан намуудын чансааг АН тэргүүлж, МАН сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа хоёрдугаар байрт оров.
Зургадугаар сарын рейтингэд дараах өөрчлөлт орсон байна.
Эндээс дараах сонирхолтой дүр зураг харагдана.
АН, МАН хоёул де факто даргагүй. АН-ын дарга Л.Гантөмөр Хамтарсан Засгийн газар огцроход чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол Л.Оюун-Эрдэнэ ирэх намар даргын суудлаа Г.Занданшатарт шилжүүлнэ.
ЕНБД нарын тухайд, Н.Ганибал, Я.Содбаатар хоёулаа харьцангуй сул хүмүүс. Ялангуяа Я.Содбаатар нэг бус ажлаас өөрийн хүсэлтээр огцорч байсан боловч Ерөнхийлөгчийн хүн гэдгээр өндөр албан тушаалаас зүүгдэж яваа нэгэн. Сүүлд Хамтарсан Засгийн газрыг огцруулах, улмаар илүү чадамжгүй байж мэдэх шинэ Засгийн газар байгуулах үйл явцад намын ЕНБД-ын хувиар гол үүрэгтэй оролцсон нь түүний нэр хүнийг өсгөөгүй, тэр бүү хэл намын нэр хүндэд ч муугаар нөлөөлсөн гэдэг нь “Ерөнхий сайд болно” гэж мэдээлэлд олон нийтийн үзүүлсэн хариу үйлдлээс харагдсан.
Ер нь МЕС-ийн сүүлийн судалгааны дүнд Засгийн газар огцорч, шинээр байгуулагдах үйл явц хамгийн ихээр нөлөөлсөн гэдэг нь намуудын үзүүлэлтээс шууд харагдана.
Тухайлбал, АН-ын чансаа өгсөхөд Хамтарсан Засгийн газраас гарсан нь нөлөөлжээ. Магад, цэвэр сөрөг хүчний байр сууринд очсон нь зөв гэж дүгнэснийх болов уу. Харин МАН-ын нэр хүнд унахад Хамтарсан Засгийн газрыг огцруулсан болон оронд байгуулагдсан шинэ Засгийн газар нөлөөлсөн байна.
Шинэ Засгийн газрын брэлдэхүүнд орсон ИЗНН, ХҮН намын нэр хүнд унаж, гарсан АН, орж ажиллахаас татгалзсан Үндэсний эвслийн нэр хүнд унасан тул ингэж дүгнэв.
Нэг Засгийн газраа унагаж, нөгөөг нь эмхлэн байгуулсан гэх үр дүнгээс гадна, энэхүү үр дүнг гаргасан үйл явц нь МАН-ын нэр хүндийг унагах бас нэг шалтгаан болсныг үгүйсгэхгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
62.93.165.52
МУ-ын төрийн 3 улсаа хөгжүүлдэггүй, дээрэлхүү янхан юу ч мэдэхгүй коррупцууд п.дда
Хариулах202.126.89.106
Би Та нарт нэг юм хэлэх үү... Энэ улсын (Монгол Улсын) иргэд ухамсар дэндүү сайн, муу п, тэнэг, бэртэгчин, хогийн байгаа учраас тус улсын төр гадаадын янз бүрийн улсын давалгаан дор явж байна. Янхан улс болсон. Боовдуулдаг үе үеийн янхан у.төрч нар нь... өөрчлөгддөггүй сүгүүүд..
Хариулах103.229.122.228
нам төвтэй улс төр хэний ч дургуйг хүргэж байгаа. тэгэх тусмаа МАН-ытөр барьж байгаа байдал хуучнаасаа салахгүй авлигалтай тэмцэнэ гэсэн атлаа авлигал нь цэцэглэж байгаа /олон улсын рейтингээс гадна хүмүүс биеэрээ мэдэрч байга/ шүүхийнтомилгоо нь зарчимгүй танилуудыг бүлэглэл болчихоод байгаа зэрэг ямар ч хэрэг огт шийдэгдэхгүй зэрэг нь МАН-ын нэр хүндэнд цохилт өгч байна ш дээ. Түүн дээр татвар....
Хариулах202.126.89.166
Одоо тэр Оюун-Эрдэнийнхээ булхайг нь илчлээд тэр төрсөн болон хуурай ахтай нь цуг хуулийн өмнө аваачхад МАН-ын нэр хүн суга өснө дөө! ОРЛОГОО НОТОЛ!!!...
Хариулах