Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд дулааны шугамын “1А магистраль, ДХ110-14 дугаар цэгээс Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хангах 2Ф400 мм-ийн голчтой шугам татах зураг төсөв”, барилга угсралтын ажилтай холбоотой зурагт заасан хэсгийн замыг хаана.
Тодруулбал, Хан-Уул дүүрэг 11-р хороо Дүнжингаравын гудамж Гантиг Вилла хотхоны арын авто замыг 2025 оны 07-р сарын 15-ны оройн 22:00 цагаас 2025 оны 07-р сарын 16-ны 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хаана.
Тиймээс иргэд та бүхэн бусад авто замыг сонгон зорчино уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна