Баянгол дүүргийн 60 жилийн ойг угтан дүүргийн ЗДТГ, дүүргийн “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” ОНӨТҮГ, “Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-тай хамтран нийслэлийн ахуй үйлчилгээ эрхлэгчдийн дунд “Flower face-Bayangol” тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд дүүргийн ахуйн үйлчилгээ эрхлэгчид буюу үсчин, гоо сайханч, хумс засалч, хувцас урлаач гээд нийт 24 багийн 120 ахуй үйлчилгээ оролцлоо. “Flower face-Bayangol” тэмцээний Гранпри шагналыг 9-р хорооны "Nature of Beauty salon" баг хүртсэн бол шилдгүүдээр:
ХУМС БУДАЛТЫН ТЭМЦЭЭНД:
1. 5-р хороо, “Хайр салон” баг
2. 9-р хороо, “Nature of Beauty salon” баг
3. 24-р хороо, “S салон” баг
ҮС БУДАЛТЫН ТЭМЦЭЭНД:
1. 9-р хороо, “Nature of Beauty salon” баг
2. 4-р хороо, Гялтганасан 60 баг
3. 26-р хороо, Содон содор баг
ХУВЦАС ЗАГВАРЫН ТЭМЦЭЭНД:
1. “Queen of bundan” баг
2. “Руби салон” баг
3. “Руна” баг тус тус шалгарлаа.
НҮҮР БУДАЛТЫН ТЭМЦЭЭНД:
1. 5-р хороо, “Хайр салон” баг
2. 5-р хороо, “Мастер 2 салон” баг
3. 9-р хороо, “Nature of Beauty salon” баг тус тус шалгарлаа.
ГРАН ПРИ
9-р хороо, “Nature of Beauty salon” баг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна