АҮЭБЯ: ОХУ-аас импортолж буй шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлтэд ямар нэгэн доголдол үүсээгүй

С.Гандэлгэр
2 цаг 7 минутын өмнө

Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газар хамтран шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн болгох чиглэлд анхаарч, шуурхай арга хэмжээ авч буй.

Тухайлбал, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг хэвийн явуулах, түгээлтийг тогтвортой байлгах үүднээс АҮЭБЯ нь Тээврийн цагдаагийн албатай хамтран өдрийн цагаар аюултай ачааг тээвэрлэн шатахууны нийлүүлэлтийг хийж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд шатахуун түгээх станцууд оочир дугааргүй, хэвийн үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Өдөрт дунджаар 2500 тонн автобензин, 4-5 мянган тонн дизель түлш импортолж байгаа бөгөөд шатахууны гол нийлүүлэгч ОХУ-аас импортолж буй бүтээгдэхүүн, тээвэрлэлтэд ямар нэгэн доголдол үүсээгүй болохыг Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай мэдээлжээ.

2025 оны 12 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 35,450 тонн шатахуун импортолсон байна.

Арванхоёрдугаар сард манай улс 214400 тонн бүтээгдэхүүн импортлох захиалга өгөөд байгаа юм. Монгол Улсын хувьд шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт хэрэглээний 95 хувийг ОХУ-аас, үлдсэн хувийг БНХАУ-аас импортолж буй аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна