“Оюутолгой” дахь "Рио Тинто"-гийн лоббиг Их Британийн ханхүү Эндрю хийж байжээ

Х.Батсайхан
2 цаг 2 минутын өмнө

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж гэсэн сэдвээр үргэлжилж байна.

Сонсголд оролцсон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах асуудал яригдаж, гэрээний нөхцлүүдийг хэлэлцэж байх үед “Рио Тинто”-гийн лоббиг Их Британийн ханхүү Эндрю хийж байсан талаар дурдлаа.

Их Британийн ханхүү Эндрю нь хатан хааны гэр бүлийн гишүүн, хаан Чарльзын дүү бөгөөд эмэгтэйчүүдтэй холбоотой хэл аманд өртсөний учир хааны гэр бүлээс зайгаа барьсан нэгэн юм.  

Тэрбээр саяхан Израилийн Батлан хамгаалахын сайд асан Эхуд Баракийн хувийн хэрэглээний цахим захидлууд задрахад Монголтой холбоотой бичсэн захидлуудад нэр нь дурьдагдаж байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна