УИХ-ын Оюутолгойн хянан шалгах түр хорооны баримтыг хянан судлах сонсгол үргэлжилж байна.
Өчигдөр буюу сонсголын хоёр дахь өдөр “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар” сэдвийн хүрээнд явагдлаа.
Энэ үеэр Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан Рио Тинто компани санхүүгийн мөлжлөг явуулж байгаа талаар мэдээллээ.
Тэрбээр "Рио Тинто компанийн зээлийн хүүн Оюутолгойтой харьцуулж болохгүй гэж байна. Яагаад болохгүй юм. Рио Тинто чинь Оюутолгойд зээл өгч байгаа. Өөрсдөө бага хүүтэй зээл авчхаад Оюутолгойд өндөр хүүтэй зээлж байна шүү дээ. Дундаас нь ашиг олж байна. Яагаад ярьж болохгүй юм.
Сүүлийн таван жил Оюутолгойн ТУЗ-д ажиллаж байсан хүний хувьд өнөөдрийн байдлаар дүгнэхэд Рио Тинто компани санхүүгийн мөлжлөг явуулж байгаа нь үнэн.
6 тэрбум долларын зээл дээр 19 тэрбум долларын хүү төлнө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Үндсэн зээлээ 4 дахин нугалж төлж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.102.98
Гэрээ хийсэн Сайханбилэг авлига аваад АНУ д зугтаж очоод ирэхгүй байгаа биз дээ хуулийн байгууллага нь юу хийж байдаг юм
Хариулах24.91.173.122
Interest charged the loan is based on Mongolia’s risk profile. Just like your home mortgage, they should refinance it if they can find someone else willing to offer them at a lower rate. Stop politicizing this. This is basic economics.
Хариулах103.229.121.142
Мөлжих боломжыг олгосон монгол талын хогийн туз бохир улстөрчдийнх нь гай ш дээ
Хариулах202.126.89.124
Tiim
122.201.31.42
Sain bn mundag bn
Хариулах