Монголд гэрээгээр ажиллаж байхдаа учир битүүлгээр амиа алдсан филиппин эмэгтэй Террил Аттиензагийн ар гэрийнхэнийг суулгасан онгоц дөнгөж сая "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Тэд онгоцноос буусныхаа дараа хэвлэлийн бага хуралд оролцож байна.
14 жилийн өмнө эхнэрээ цаг бусаар алдсан Нило Аттиенза дараах зүйлийг ярилаа.
Тэрбээр “Би 14 жилийн өмнө эхнэр, хүүхдийнхээ ээжийг алдсан хүн байна. Миний эхнэр энд ажил хийх гэж ирсэн. Гэвч тэр ажилд авсан хүнийхээ гэрт амиа алдсан. Тэд бидэнд “Нойрсуулах эм ууж амиа хорлдосон гэж хэлсэн. Гэвч би үүнд итгэхгүй байгаа. Яагаад гэвэл манай гэр бүлд амиа хорлох хэмжээний асуудал хэзээ ч байгаагүй. Бид хэлсэнд нь итгээгүй учраас цогцсыг нь Филиппинд аваачихыг хүссэн. Бид цогсыг нь хүлээж аваад шууд оршуулахаар явсан. Гэвч тэр явцдаа байдлыг нь хэрээд нэг л зүйл биш байгааг ойлгож, дахин задлан шижилгээ хийлгэхээр шийдсэн юм. Тэр үед надад амрах ямар ч боломж байдаггүй байсан. Сэтгэл санааны стресс, маш их ажилласнаас болж цусаар бөөлжиж байлаа. Би түүнийгээ хэзээ ч мартаагүй. Гэлээ гээд гутарч шаналаагүй. Хүүхдүүдийнхээ төлөө тэгж шантрах эрх надад байгаагүй. Би эндээс эхнэрийнхээ зүрхийг олох боломж олдох болов уу гэж найдаж байна. Тэгвэл миний сэтгэл амарна. Бидний төлөө санаа тавьсан бүх монголчууддаа баярлалаа. Бид энд олон жил алдагдсан шударга үнэний төлөө ирсэн. Мөнгөний төлөө ирээгүй. Бидэнд тусалж байгаа та бүхэндээ маш их баярлалаа” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.29
шалгах хэрэгтэй дээ хэн нь үнэн ярьж байгааг тогтоох хэрэгтэй дээ үнэхээр хэцүү ядуу улс харагдаж банйа гэхдээ үнэн л хэрэгтэй түүнээс биш сенсаци хэрэггүй шүү
Хариулах43.228.130.188
юу л болоод байна даа Б.ЭРДЭНЭБАТ гэдэг хүн уул нь ариач ийм аймшигийн юм хиймээргүй л юм даа өшөө хонзонгийн шинжтэй юм хийгээд байгаа юм шиг санагдаж байна энэ сэтгүүлч залууд итгэхгүй байна
Хариулах66.181.185.94
номингийн баярсайхан бил үү тэрний л хийж байгаа ажил даа