Улаанбаатар хотыг хөгжүүлэх тухай бодлогын баримт бичгүүдэд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн замын хөгжлийн газар тус төслийг хариуцаж байгаа бөгөөд Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, ХУД-ийн 23-р хороо НЗДТГ-ын хойно Наадамчдын зам дагуу явган хүний гүүрэн гарц, БЗД-ийн 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж барихаар таван байршилд ажлын даалгаврыг шинэчлэн батлуулаад байна.
Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх тооцоотой.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна