Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нээгдлээ

С.Гандэлгэр
12 цаг 13 минутын өмнө

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын шинэ байр ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус барилга нь орчин үеийн стандартад нийцсэн төмөр бетон карказ, төмөр металл фасадтай, 400 гаруй м2 талбайтайн дээр том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины хэсэгтэй гэдгээрээ онцлог юм.

Цагааннуур сум нь байгалийн онцлог, географийн байрлалын хувьд гамшгийн эрсдэлийн өндөр бүсэд оршдог, ой, хээрийн түймэр, зуд, усны осол зэрэг гамшигт үзэгдэл өндөр, байгалийн эрсдэлтэй бүс юм.


Эрэн хайх, аврах салбар байгуулагдсанаар тус сумын болон хөрш зэргэлдээ Түшиг, Зүүнбүрэн сумдын 10 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг богино хугацаанд, шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжтой болж байна. Мөн алба хаагчдын ажиллах орчин, техник хэрэгслийн хадгалалт, бэлэн байдлыг сайжруулж, хил орчмын бүсэд гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний чадавхыг бодитоор нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна