Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ

Б.Мөнхболд
7 цаг 56 минутын өмнө

Тавантолгой түлш компани бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор өөрийн дэргэдэх химийн шинжилгээ, туршилтын лабораторийг MNS ISO/IEC 17025:2018 стандартаар магадлан итгэмжлүүллээ. Энэ нь лабораторийн чадавх, менежментийн тогтолцоо, баримтжуулалт болон шинжилгээний чанар стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг баталгаажуулж байгаа юм.

Лаборатори итгэмжлэл авснаар өмнө нь гадаад, дотоодын хөндлөнгийн лабораториудад долоо хоногт 2-3 удаа хийлгэдэг байсан техникийн болон элементийн шинжилгээг дотооддоо өдөр тутам хийх боломжтой болж үйлдвэрлэлийн технологийн хяналт, туршилт, сайжруулалтын ажлыг тогтвортой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Ашиглалтад орсноос хойш лаборатори нь 3,000 орчим дээжид шинжилгээ хийж, хөндлөнгийн лаборатори болон итгэмжлэгдсэн лабораторийн үр дүнг харьцуулан ажилласнаар бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах суурийг бүрдүүлжээ.

MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлэгдсэнээр тус лаборатори нь цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн дээжид чийг, үнслэг, дэгдэмхий бодис, илчлэг, бат бөх чанар, хүхрийн хэмжээ, нягт зэрэг хатуу түлшний техникийн шинжилгээг хийх, үр дүнг дотоод болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх баримт бичгийн хэмжээнд баталгаажуулах эрх зүйн үндэстэй болж байна.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна