Иргэн Ц.Оюунжаргал энэ сарын 10-нд төрийн ордонд болсон сонсголын үеэр ажлаа хийж явсан Зөв.мн сайтын сэтгүүлч Т.Отгонсувдын биед халдаж, нүүр рүү нулимж танхайрсан.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, өчигдөр шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл өнөөдөр /2025.12.18/ Ц.Оюунжаргалд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн тойргийн шүүхэд боллоо.
Шүүхээс Ц.Оюунжаргалд танхайрсан үйлдэлд нь Зөрчлийн хуулиар торгуулийн ял /100.000 төгрөг/ оноов.
Тэрбээр шүүхийн танхимд сэтгүүлчээс уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.239
Залуу нь хүнийг үл тоомсорлосон байдалтай төрийн ордонд жинс өмсөөд хөлөө аччихсан хүнтэй харьцаж байдаг хөгшин нь ч намайг хэн хэлэхэв гэсэн шиг төрийн ордонд элдэв хараал хэлж хашгичиж хүнрүү нулимсан муухай цаг үе юмдаа. Энэ 2 хоёулаа л муухай харагдаж байналээ. Хамгийн гол нь залуу хөгшин 2 хоёулаа төрөө хүндлэхгүй гудамжинд байгаа юм шиг байгаа нь бидний эмгэнэл юмдаа хөөрхий.
Хариулах