Нийслэлийн түргэн тусламжийн төвийн жолооч Т.Мянганбуу "Шилдэг ажилтан"-аар шалгарлаа. Бид түүний баярын сэтгэгдлийг хуваалцан хэсэг хором ярилцлаа.
-Шилдэг ажилтнаар шалгарсан танд баяр хүргэе. Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач
-Сайн байна уу. Намайг Т.Мянганбуу гэдэг. Би нийслэлийн түргэн тусламжийн төвийн яаралтай тусламжийн төвийн жолоочоор 13 дахь жилдээ ажиллаж байна.
Би мэргэжлээрээ бахархдаг. 13 жил гэдэг бол маш их хугацаа. Гэхдээ өөрийнхөө ахмад үе хамт ажиллаж байгаа жолооч нарынхаа хажууд бол жоохон дүү нь. Эмчтэйгээ нийлээд эрдэнэт хүний амийг авраад зогсож байх мэдрэмж л хамгийн сайхан. Тэр л үед мэргэжлээрээ бахархдаг даа.
Бид цаг минут хором бүрийн төлөө явдаг. Энэ хорвоогийн жаргал зовлон эргэдэг тэр мөч бүхэнд хамт байдаг ажлыг гүйцэтгэдэг.
Энэ сайхан хамт олон дунд орж ажиллаад энэхүү нэр хүндтэй шагналыг авч байгаадаа баяртай байна.
-Энэ сайхан өдөр гэр бүлийнхэн болон хамт олондоо сэтгэлийн үгээ хэлээч
-Зургаан сайхан хүү хайрт ханьтайгаа цагийг өнгөрөөж чаддаггүйд уучлаарай. Жилийн 365 өдрийн 365 өдөр нь гэртээ хонодоггүйд уучлаарай. Гэхдээ та нартаа хамгаас их хайртай шүү.
Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нийт удирдлага болон баг хамт олондоо баярлалаа. Тэдгэр хүмүүс л намайг тодорхойлж энэхүү сайхан шагналыг хүртлээ. Энэ шагналыг би ганцаараа хүртээгүй хамт олны минь шагнал юм шүү гэж хэлмээр байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна