Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо

Т.Отгонсувд
3 цаг 28 минутын өмнө

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын (ЗГХК) ээлжит 27 дугаар хуралдаан болж байна.

Шатахуунтай холбоотойгоор АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ОХУ-ын талтай ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

Түүнчлэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг талуудын санал тусгаж зөвшилцсөн хувилбараар батлах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.

May be an image of text

Өнөөдрийн хурлаар ЗГХК-ын 26-р хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Монгол–Орос–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

May be an image of one or more people and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна