МҮЭХ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус байгууллага болон авто замын салбарын ҮЭХ-дын удирдлагууд хуралд оролцсон бөгөөд удахгүй эхлэх ТӨК-иудын хувьчлалыг ажилтан, алба хаагчдад ээлтэй, ойлгомжтой, оролцоог хангасан байдлаар зохион байгуулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаагаа зарласан юм.
Хурлын үеэр авто замын компаниудын ҮЭ-ийн холбооны төлөөлөл “Засгийн газар өмнө нь АЗЗА-ын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргасан. Энэ нь ажилтан, алба хаагчдад тодорхой хүндрэлийг үүсгэж байгаа. Одоо дахиад хувьчлах асуудал ярина гэж байна. Дахиад битгий алдаасай. АЗЗА” компаниуд ашигтай ажиллах байгууллага биш л дээ. Байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлд байнга ажилладаг. Гэтэл нэгтгэл болсноор санхүүжилт болон бусад үйл ажиллагааг заавал Улаанбаатараар дамжиж байж шийдвэрлэгддэг болсон. Засгийн газар одоо АЗЗА-ын компаниудыг хувьчлах асуудал ярьж байна. Энэ тал дээр өмнөх алдаагаа давтахгүй зөв, оновчтой шийдвэр гаргаасай” гэсэн байр суурь илэрхийлэв. .
Харин МҮЭ “Засгийн газар тодорхой шийдвэрийг гаргах эрхтэй. Гэхдээ тэр шийдвэрийн ард ард түмний амьдрал явж байдаг. Тийм учраас нийгмийн зөвшилцөл хийгээч ээ. Том реформ хийхээсээ өмнө ажилтнуудтайгаа зөвшилцөлд хүрэх ёстой. Тэгэхгүй бол 30,000 ажилтан, тэдзний ар гэрийн сэтгэлзүйд нөлөөлж байна. ТӨК-иудын хувьцааг ажилтнуудад нь давуу эрхээр олгох боломжийг бүрдүүлээч. Бид энэ шаардлагаа Засгийн газарт хүргүүлнэ. Хариугаа 25-ны дотор ирүүлэхийг шаардсан байгаа.
Монголын ШУБҮЭХ, эрүүл мэндийн ажилтнуудын ҮЭХ удаан хугацааны тэмцлийн дүнд үр дүнд хүрсэн. Гэсэн ч бидэнд гомдлууд ирсээр байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна