"Иргэд шатахуун авч дамлаад байгаа зүйл алга. Чадна гээд албан тушаалд очсон сайд дарга нар ажлаа хий"

Zuv.mn
3 цаг 39 минутын өмнө

Иргэд хонож, өнжих шахуу шатахуунд дугаарлаж байж  “балга бензин” авч байна. Ихэнх шатахуун түгээх станцууд "дууссан" гэж иргэдийг буцааж байгаа бол шатахуун байгаа нь 4-6 цаг дугаарлаж байж авч байгаагаа хэлж байна.

Иргэд шатахуун авч дамлаад байгаа зүйл алга. Хэдэн сар нийтээрээ доромжлууллаа. Зохицуулалт хийнэ, чадна гээд албан тушаалд очсон сайд дарга нар ажлаа хий.

Сайн ажиллана гээд сайд нарынхаа тоог нэмсэн Засгийн газар тулгамдсан асуудлаа яаралтай шийдэхийг хүсч байна" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна