Б.Батцэцэг: Д.Сэргэлэн гэм буруутай нь тогтоогдвол эргүүлэн татах асуудлыг ярина

Х.Есү
3 цаг 45 минутын өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр, "Бүгд найрамдах Австри Улсаас Монгол Улсад элчин сайдын яам байдаггүй. Дэлхийн олон улсын зарчимд юу байдаг вэ гэхээр элчин сайдын яамгүй газрууддаа тухайн орны иргэнийг сонгоод өөрийнхөө Засгийн газрыг төлөөлүүлээд өргөмжит консул гэдэг цол өгөөд ажиллуулдаг. 

Австрид элчин сайдын яам байхгүй учраас Монгол Улсын иргэн Д.Сэргэлэн гэдэг хүнийг сонгоод 2003 онд өргөмжтит консул болгосон. Энэ нь цалин хангамж авдаггүй, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр хийдэг. 

Филиппинийн иргэн амиа алдсантай холбоотой Австри Улсын өргөмжит консул Д.Сэргэлэн гэм буруутай нь нотлогдвол бид үүнийг зохих ёсоор нь Австри улсын Засгийн газарт уламжлаад эргүүлэн татах асуудлыг ярьж болно. 

Өнөөдрийн байдлаар Филиппинийн иргэн амиа алдсантай холбоотой мэдээлэл аль ч улсаас манай яаманд ирээгүй. Тиймээс гэм бурууг нь тогтоогоогүй байхад энэ хүний асуудалд орохгүй байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна