Д.Батлут: Хүний эрх, цэргийн дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй

Т.Отгонсувд
6 цаг 9 минутын өмнө

Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн.

Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд буй. 

Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Д.Батлут тайлбар хийжээ.

Тэрбээр "Цахим орчинд цацагдсан Дотоодын цэргийн алба хаагчидтай холбоотой бичлэгийг иргэний хувьд ч, төрийн сайдын хувьд ч харамсалтайгаар хүлээн авлаа. Хүний эрх, цэргийн дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй. Цэргийн дүрэмт хувцастай бол Батлан хамгаалах яам гэж ойлгодог иргэдийнхээ бухимдлыг ойлгож байна. Гэвч Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяанд байдаг учир БХЯ шийдвэрлэх эрхзүйн үндэслэлгүй. Холбогдох албан тушаалтнаас тодруулахад тухайн хэргийг холбогдох газар нь шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өглөө.

Бидний зорилго бол ямар ч салбарт “дүрмийн бус харилцаа”-г тэвчихгүй байх юм. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сахилга батын хяналтыг өндөржүүлэх ажлыг эрчимжүүлж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллах болно" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.225
    3 цагийн өмнө

    Энэ сайд маягтай " Юм " ёстой энэ тэр гэж бултаж тэнэгтэж буй нь гутамшиг. УИХын гишүүн гэдгээ гээчихсэн тууж явна. Хуулийн механизмаар зогсоох арга байх "Таны хэлснээр" ёстой. Ингэж хэлснийхээ төлөө ажлаа өг.

    Хариулах