Дотоодын цэргийн 05 дугаар ангид гарсан хэрэг цэргүүдийн хувийн таагүй харилцаанаас үүдсэн гэв

Х.Батсайхан
2025/12/24

Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг өчигдөр 22:40 цагт нийтлэгдсэн билээ. 

Энэхүү баримтын дагуу Дотоодын цэргийн штабын дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс Тус ангид хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулжээ.

Өнөөдөр уг хэрэг болсон Дотоодын цэргийн 05 дугаар ангийн удирдлага мэдээлэл хийлээ. Тэд "Бичлэгт гарсан цэргүүд бүгд ахлагч нар байсан. Зодсон нь ахлагч, зодуулсан нь дэд ахлагч байсан юм билээ. Бид энэ асуудлыг цаашид шалгана. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Ямартай ч хоорондын харилцаанаас үзүдэлтэй гэдэг мэдээллийг бид өнөөдөр аваад байна. 

Иргэдийн хандлагыг ойлгож байна. Гэхдээ Цэргийн байгууллага хүнийг алдаг, гэмтээдэг гэж ойлгож болохгүй. Бичлэг хийж олон нийтэд дэлгэсэн иргэнд талархаж байна. Ингэж байж бид алдаагаа засах боломж бүрдэнэ. Сэтгүүлч, иргэн бүгдтэй нь хамтарч ажиллахад бэлэн" гэсэн мэдээллийг өглөө. 

Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.98.77.159
    2025/12/26

    Эр хүн гэхээр л зодуур дааж эр хүн болдог гэсэн ойлголт боловсрол ухамсар сул дорой байдлын илэрхийлэл тархи юугаар дүүрнэ үг үйлдэл тийм л байна эрүүл мэнд эх орон ч сэтгэлгээг суулгаж хүнлэг сайхан сэтгэлтэй залуучуудыг бүрдүүлэх хэрэгтэй Аав ээжийн танхил хүү ч бий хатуу ширүшн амьдрал үзэж яваа ч Аавын хүү бий эв нэгдэл эрхэм зорилго тавих хэрэгтэй монголын эхчүүдийн хиймор сүлд доройтсон амин хувиа хичээсэн энэ занга цэргийн баыгуулага ч ухамсарт нь өгөж байгаа нь үнэн шүү нэг нэгнийгээ массалж ухамсар суулгаж байна гэх нэрийдлээр хүчирхийлэл ийм байх ёстой юм шиг ойлгуулж байна цэргээс халагдаад ширүүн дорой зантай гэр бүл ахан дүүстээ ширүүссэн ийм эрчүүл олон болж бгаа үнэн шүү эх орон ч сэтгэлгээ нэг болох хүн чанар хайрлан өршөөн уучлах сэтгэл зүйг ч бэлтгэж өгдөг хүний үр хүшхдүүдийг нэг уриан дор нэгдэж сургах хэрэгтэй өмөг түшиг ирээдүйн улс орны хөгжлийг нуруун дээрээ үүрэх залуучуудаа аймхай хулчгар долигнуур хэн нэгний гар хөл болгочихгүй байх юм сан ирээдүйрүүгээ гар буугаар буудвал эргүүлээд үхэр буугаар буудна гэдэг хатуу үг мэт боловч үнэн шүү эрүүл нийгэм эрчүүдээс минь эхэлнэ шүү хэлэх зүйл олон боловч нэгээхэн хэсгийг нь бичлээ одоо л өөрчлөлт уруу чиглэхгүй бол ирээдүй хатуу хүйтэн өвөг дээдэсээ үзэн ядсан колончлолын орон болох магдлал өндөр байгаа шүү хуучирсан үеэ орхих цаг болсон бна бид

    Хариулах
  • 202.21.107.19
    2025/12/24

    Тэнэг чинь... мэдээлэл аваад бна гэнээ. Хүний амаар хуцаж байхын оронд өөрөө очоод мэдээлэл олж гаргаад яриач

    Хариулах
  • 66.181.183.254
    2025/12/24

    Иймэрхүү үйлдэл гарахад цэргийн алба хааж байгаа хүүхдүүд цэрэгт яваад өмнө нь халагдаж ирсэн залуусаас эхлээд таяг тулсан өвгөд хүртэл цэрэгт овгор байсан атман байсан мэт худал үнэн ярьж өөрсдийгөө сайрхаж ярьдаг хийрхэж байдаг ухамсар дорой хүмүүсийн хөөргөн яриа бага залуу хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж байгаа шүү

    Хариулах
    • 103.229.122.226
      2025/12/24