Эрдэмтэд дэлхий дээр амьдарч байсан хамгийн хурдан үлэг гүрвэлийн мөрийг Монголоос олжээ

Zuv.mn
5 цаг 42 минутын өмнө

Эрдэмтэд Монголын говиос олж илрүүлсэн тероподын мөрийг судлаад манай гариг дээр урьд хожид амьдарч байсан үлэг гүрвэлүүдээс хамгийн хурдан нь байж болохыг тогтоожээ. Тодруулбал, одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээгүй хамгийн хурдан үлэг гүрвэл Цэрдийн галавын үед Монголд амьдарч байсан байж магадгүй бөгөөд 28 миль/цаг буюу 45 км/цаг гүйсэн гэж тогтоосон нь үлэг гүрвэлүүд дундаа толгой эргэмээр хурд юм байна.  

Үлэг гүрвэлүүдийг аварга том биетэй, удаан хөдөлгөөнтэй амьтад гэж дүрсэлдэг ч жижиг биетэй үлэг гүрвэлүүд харьцангуй хурдан байсан. Гэсэн ч 45 км/цаг буюу мэргэжлийн дугуйчдын үзүүлдэг хурдыг гаргаж байсныг тогтоосноороо энэхүү олдворын ач холбогдол нь оршиж байгаа аж.  

Олдворын байдлыг дэлгэрүүлбэл, эрдэмтэд том болон дунд зэргийн биетэй хоёр үлэг гүрвэл явж өнгөрсөн зэрэгцээ мөрийг олсон. Томыг нь Chapus lockleyi төрлийнх гэж үзэж байгаа бөгөөд тайван буюу удаан алхаж байсан гэж үзжээ. 


Харин хоёр дахь нь буюу Eubrontidae төрлийнх гэж үзэж буй жижиг биетэй нь маш хурдтай гүйж явсан /Өлмий гүн, өсгийний мөр байхгүй/ бөгөөд үлэг гүрвэлийн хэмжээ, мөчний урт, мөр хоорондын зай зэргээс тооцоолон дээрх хурдыг тогтоожээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна