Цэргүүд нэгнээ зодсон асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриал илэрхийлжээ.
Тэрбээр "Цэргийн ангиуд дээр удаа дараа хүний амь настай холбоотой ноцтой зөрчлүүд гарсантай холбогдуулан 2024 онд энэ асуудлыг зохицуулах зорилгоор МУ -ын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг миний бие санаачилж өргөн барьсан боловч батлуулж чадаагүй юм.
Энэ жил хуулиа дахин өргөн барихаар бүх бичиг баримт үзэл баримтлалыг бэлтгэж олон байгууллагаас санал аваад байна. Засгийн газраас санал авахаар 2025.11.25-нд хандсан тул санал ирүүлмэгц хуулиа өргөн барих бололцоо нээгдэх юм.
Үзэл баримтлалд дурдагдсан Цэргийн ангиуд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн тоо баримтыг доорх бичгээс харж болно.
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг Дэд хорооноос МУ -д ажилласан тайланд мөн энэ талын зөвлөмжүүдийг тусгасан байдаг.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна