Цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ шөнө уулзахаар очих үед нь дөрвөн этгээд бүлэглэн зодож дээрэмджээ.
Тодруулбал, бусдад дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл энэ оны 12 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Нэр бүхий иргэн цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ шөнийн 02 цагийн орчимд уулзахаар очих үед нь бүлэглэн зодож Iphone11 pro маркийн гар утсыг нь дээрэмдэж зугтаажээ.
Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 14-15 насны дөрвөн этгээдийг СХД-ийн цагдаагийн газрын 3-р хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгаас шуурхай ажиллаж олж тогтоожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна