Ж.Чинбүрэн: Эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтээгүй

Х.Есү
3 цаг 57 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Улаанбурхан өвчний вакцины талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр Улаанбурхан өвчний вакцинжуулалтыг хийж байна. Манай иргэд өвлийн хүйтэнд гадаад руу аялаад ирэхдээ Улаанбурхан өвчний халдвар тээгээд ирдэг. Энэ удаад анхаарал болгоомжтой байгаарай гэж анхааруулъя. 

Томуу томуу төст өвчинтэй холбоотой вакцинжуулалтын ажлууд нэлээн хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтээгүй. Орны ашиглалт 80 хувьтай байгаа. Гадуур хүн их цугласан газраар явахдаа хүүхдүүддээ маск зүүлгэ. 

ДОХ-ын халдвартай 12 иргэн хяналтнаас алдагдсан. ХЗДХЯ тагнуулын байгууллагатай хамтран хайж байна. Цааш нь халдвар тараахгүйн тулд хяналтанд байх ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна