​ ТАНИЛЦ: 2026 онд нөхөн төлбөртэйгөөр газар чөлөөлөх байршлууд

Zuv.mn
4 цаг 0 минутын өмнө

Нийслэлээс ирэх онд нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх газрын жагсаалтыг хүргэж байна.

Улирч буй 2025 онд Нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ.

Ангилбал,

-Инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар

-Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар

-Нийгмийн дэд бүтцийн ажлуудад 580 нэгж талбар чөлөөлсөн байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилсээр буй бөгөөд 2025 оны газар чөлөөлөлтийн үр дүнд 11,575 айлын орон сууц барих нөхцлийг бүрдүүлжээ.

Тодруулбал, 28 байршилд 60.3 км авто зам, 13 байршилд инженерийн шугам сүлжээ, 14 байршилд цэцэрлэг сургууль, таван байршилд үерийн хамгаалалтын далан, 28 байршилд сургуулийн орчимд 800 автомашины зогсоол, гурван дулааны станц, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй бусад барилга байгууламж барих зэрэг зорилгоор газар чөлөөлсөн байна.

Харин ирэх 2026 онд 341 төсөл, арга хэмжээг 4344,05 га газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байгаа аж. Тодруулбал, ирэх онд:

-Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5, 6 буудал орчим,

Баянгол дүүрэг, Гандан, “Өргөө” кино театрын арын дэнж

Сонгинохайрхан дүүрэг,  4, 5, 8 дугаар хороо

-Баянзүрх дүүрэг, Цайз, 16 орчим

-Хан-Уул дүүрэг, 34 дүгээр сургуулийн ойролцоо

-Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаад газар нөхөн төлбөртэйгөөр тус тус чөлөөлөхөөр төлөвлөжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна