УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газрын гишүүд Сингапурын Темасек сан дээр очиж, туршлага судлахаар 108 удаа очсон байна гэх мэдээллийг хэлсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр " Монгол Улсын Засгийн газрын гишүүд Сингапурын Темасек сан дээр очиж, туршлага судлахаар 108 удаа очсон гэдэг нь үнэн. Энэ тоо бол 1990 оноос хойш явсан тоо. Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт очсон.
Гадаадаас туршлага судлаад л байдаг, хэрэгжсэн юм алга. Одоо ажлаа хиймээр байна. Норвегийн баялгийн сангийн туршлагыг судлахаар Монгол Улсын үе үеийн бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд нар очиж байсан. Энэ их туршлагаа яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ.
Гадаад орнуудад манай улс царай муутай имиджтэй боллоо. Хэлсэн ярьсандаа хүрдэггүй, гэрээ хэлэлцээрээсээ буцдаг, гадаад хөрөнгө оруулагчдаа хөөж явуулдаг гэх мэт үйлдлүүдийг их хийдэг боллоо.
Энэ нь улсын эдийн засагт муугаар нөлөөлж байна. Улсын төсөв тасалдаад гаднаас зээл татах гэхээр зээлжих зэрэглэл нь дээр дурдсан асуудлуудаас үүдэж, буурч байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гадны улсад очиж туршлага судлах энэ их аялал ямар ч хэрэггүй. Тэртэй тэргүй олон улсын байгууллагуудаас хангалттай бидэнд бодлогыг зөвлөмж өгдөг. Тэр нь яамдууд дээр боть ном болохоор хэмжээнд байгаа. Хэзээ ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Энэ бүхэн биднийг олон улсад онигоонд оруулж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
38.150.97.29
Яг үнэн, яваад юу ч ойлгохгүй, Ойлгосон ч хийх хүсэлгүй, хийе, хэрэгжүүлье гэсэн ч мэдлэг, ур чадвар нь хүрдэггүй нь туйлын үнэн. Зүгээр л улсын мөнгөөр аялаад, зугаацаж яваад л ирнэ.
Хариулах