Р.Булгамаа: UBCab​​ бол такси үйлчилгээ биш, Улаанбаатар​т стандартын такси үйлчилгээ маш чухал

Х.Есү
3 цаг 38 минутын өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын дарга Х.Нямбаатар Юбикаб компанийн захиралтай такси үйлчилгээний асуудлаар маргаад амжсан. Уг асуудлаас үүдэн иргэд олон нийт өөр өөрийн байр суурийг сошиал орчинд бичсээр байна. 

Өмгөөлөгч Х.Булгамаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

"UBCab бол такси үйлчилгээ биш...

Энэ бол такси дуудлагын Апплекейшн хөгжүүлэлтийг Монголдоо нутагшуулсан үйл ажиллагаа. UBCab апп бол сайн аппликейшн нөгөө талаас хувийн машинтай иргэдийг такси үйлчилгээнд явуулж олсон орлогоос нь хувь ашиг хүртэж байдаг бизнес...

Өнөөдрийг хүртэл өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажиллаж байгаа жолооч нарыг Нийгмийн даатгалд ч хамруулаагүй явсаар ирсэн төдийгүй орлогоос нь татвар суутгалаа тэр даруйд нь программаар суутган авдаг. Хураамжаа төлөөгүй нөхцөлд дараагийн дуудлага авах, үйлчилгээнд гарах эрх хязгаарладаг программын зохицуулалттай. 

Такси үйлчилгээ гэхэд дэндүү учир дутагдалтай. Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлдэггүй. Сүүлийн үед иргэдийн шаардлагын мөрөөр таксинд явах машиныг шалгадаг болсон юм билээ. 

Хүн тээвэр тэр дундаа такси үйлчилгээ бол хүний амь нас, эрүүл мэндтэй нягт холбоотой, хариуцлагатай алба. Зах зээлдээ монополь орон зайг эзэлдэг хэмээн дуртай үедээ үнээ нэмж Хэрэглэгчдэд тулгадаг байж хэрхэвч болохгүй.

Дуудлагын нэмэгдэл, өглөө оройны цагийн нэмэгдэл, замын түгжрэлийн нэмэгдэл гээд дур зоргоороо үнээ нэмж, хэрэглэгчийг төлөхөөс өөр аргагүй, гарцаагүй байдалд оруулсаар ирсэн.
Яг энэ талаар одоогоос 2 жилийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хандсан хэдий ч С.Ням-Эрдэнэ гэгч дарга өөх ч биш, булчирхай ч биш хариулт өгсөн байдаг даа. 

Харин сүүлд UBcab такси дуудлагын Апп-аа нилээд боловсронгуй болгосон байсан. Гэсэн хэдий ч такси үйлчилгээний төгс шийдэл гэж дүгнэх аргагүй. Улсын нийслэл Улаанбаатар хотод стандартын такси үйлчилгээ маш чухал" гэжээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.140.11.213
    28 минутын өмнө

    Үнэн гэвэл энэ ш дээ

    Хариулах
  • 66.181.179.98
    10 минутын өмнө

    Булгамаа браво

    Хариулах
  • 103.57.94.135
    2 цагийн өмнө

    Булгамаа Хуульч өмгөөлөгч яг үнэн зөв бичжээ. Баярлалаа.

    Хариулах