Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа.
ONE Championship холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртлээ. бид та бүхэнд түүний баярын сэтгэгдлийг хүргэж байна.
Тэрбээр, "Ийм сайхан өдөр төрөөсөө том шагнал авч байгаад баяртай байна. Хэлэх үг олдохгүй байна. Энэ сайхан туурга тусгаар, сайхан түүхтэй улсын иргэн болоод энэ түүхэн өдөр хөдөлмөрөө үнэлүүлж шагнал авч байгаадаа баяртай байна.
2025 оны нэгдүгээр сарын 6-нд ялалтаар тэмцээнээ эхэлж байсан бол 12 дугаар сарын 6-нд ч мөн ялалтаар өндөрлөлөө. Тэр тусмаа дэлхийн аварга гэсэн хүндтэй бүсийг аваад, мөн гавъяат тамирчин гэх цолоор шагнуулсан давхар давхар баяр болж байна.
Өөр нэг баяртай мэдээ байгаа нь Степпелинк холдинг компанийн Ерөнхий захирал Ц.Мөнхтүвшин спортын заал өмчлүүлж өгөхөөр болсон. Энэ маань надад өгч байгаа том бэлэг боловч спортын салбарт, Монгол хүмүүсийн эрүүл мэндэд оруулж байгаа том хувь нэмэр гэж бодож байна.
Ерөнхийлөгчөөсөө медаль авна гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан байлаа. Шагнал авсан юм чинь үүнийгээ улам сайхан бататгах ёстой. 2026 онд хоёр тулаан хийх зорилт тавьсан байгаа. Миний өөрийн сонгосон зам учраас хичээхээс өөр сонголт надад байхгүй. Улам их хичээж, амжилтаа ахиулаад явна аа.
Монголчуудын минь дэмжлэгийг тэнгэр сонсож ивээлээ надад хайрласан байх. Монгол төрийн минь сүлд үргэлж өөдөө байх болтугай" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
223.205.27.125
Баяр хүргье. Амжилт хүсье.
Хариулах