Ж.Мишээл: Энэ том шагналыг хүртсэнээр илүү их хичээх урам зоригийг авлаа

Х.Есү
3 цаг 36 минутын өмнө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа. 

Энэ үеэр "Silk way star" олон улсын тэмцээний ялагч, дуучин Ж.Мишээл "Алтангадас" одонгоор шагнууллаа. Бид та бүхэнд түүний баярын сэтгэгдлээс хүргэе. 

Тэрбээр, "2025 он маань үнэхээр гайхалтай жил болж дуусаж байна. Шинэ он маань үнэхээр гайхалтай эхэлж байна. Миний хувьд үнэхээр хүндтэй том шагнал байлаа. Энэ том шагналыг хүртсэндээ үнэхээр их баяртай байна. 

Энэ шагналыг авснаараа улам их хичээж Монголынхоо нэрийг гаргах, соёл урлагтаа илүү сайн зүтгэх хичээх урам зоригийг авч байна. Маш их баяртай байна. Ерөнхийлөгч Алтангадас од шиг гялалзаж яваарай гэж хэлээд шагналаа. Үнэхээр гайхалтай санагдаж байна. 

"Silk way star" олон улсын тэмцээнд оролцож гранпри шагнал хүртсэндээ маш их баяртай байгаа. Энэ бол зөвхөн миний шагнал байгаагүй. Монголчуудын минв баяр бахдалтай шагнал байсан. Тэр хугацаанд өөрийнхөө нэрийг гэхээс илүү Монголынхоо нэрийг өндөрт гаргаж олон улсын тайзан дээр дуудуулсандаа маш их баяртай байгаа. Тэр тайзнаас маш их урам зоригийг авсан.

Ирэх ондоо Монголчууд маань эрүүл энх, аз жаргалтай, элэг бүтэн бүх зүйл нь сайн сайхан байх болтугай. Шинэ оноо сайхан угтаарай" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна