Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа.
Энэ үеэр дуучин Э.Төрмандах "Хөдөлмөрийн гавъяаны улаан туг"-ийн одонгоор шагнууллаа. Бид та бүхэнд түүний баярын сэтгэгдлээс хүргэе.
Тэрбээр, "2005 оноос 2025 он хүртэл уран бүтээлээ туурвиж, өргөн түмэндээ хүргэсэн. Өндөр төрдөө үнсүүлж байгаадаа маш их баяртай байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.
Ерөнхийлөгчөөс анх удаа медаль авч байна. Сандарлаа. Тэрүүхэн хооронд юу болж байгаа, яаж алхаж байгаагаа ч мэдээгүй, хянах чадвараа алдлаа. Төрийн тэргүүнээсээ сайхан сайхан урмын үгсүүдийг сонссон. Маш их баярлаж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.29
миний дүү хичээж уран бүтээлээ хийгээрэй ирээдүй өмнө чинь байна
Хариулах