Цэргийн ангид гарсан зодооны улмаас Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг ажлаас нь чөлөөлжээ

Т.Отгонсувд
4 цаг 14 минутын өмнө

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг гарсныг Зөв.мн сайтын сурвалжлах баг газар дээрээс олон нийтэд хүргэсэн билээ.

Тодруулбал арванхоёрдугаар сарын 23-ны өдөр цахим орчинд Дотоодын цэргийн 05-р ангийн цэргүүд бие биенээ зодож буй бичлэг цацагдсан. Уг хэрэг гарсны дараа цэргүүдийн ар гэр санаа зовж буйгаа илэрхийлэн цэргийн ангийн гадна цуглаж, хариуцлага тооцохыг шаардсан. 

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар уг хэргийг шуурхай шалган холбогдох хариуцлагагүй хандсан хүмүүст хатуу хариуцлага тооцохыг ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэд үүрэг болгосон. 

Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, тус ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.Тэднийг үүргээ хангалтгүй биелүүлж, цэргийн албан хаагчдын амь нас, эрүүл мэнд удаа дараа хохирсон явдалд мэргэжлийн удирдлагаар хангаагүй гэж үзсэн байна




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.95
    33 минутын өмнө

    Chingis Bas l Shuuhdeh baih daa Kharkiv l baiya

    Хариулах