Өнөөдрөөс дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно

С.Гандэлгэр
4 цаг 0 минутын өмнө

Өнөөдөр буюу 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг AI буюу хиймэл оюун ухааны тусламжтайгаар илрүүлж, хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцохоор болсон билээ. Тодруулбал,

  • -Хурд хэтрүүлэх,
  • Гэрэл дохио зөрчих,
  • 1-р эгнээгээр явах,
  • Эгнээ байр буруу эзлэх,
  • Автобусны буудал дээр зогсох,
  • Үргэлжилсэн шугам давах,
  • Урсгал сөрөх,
  • Хориотой газар зогсох,
  • Явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон зөрчлүүдийг илрүүлж хариуцлага тооцох юм. 

Мөн замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичигдэж байгаа бөгөөд программд алдаа гарахгүй. Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна