Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж олон нийтэд танигдсан "Ноорог" сайтын эрхлэгч О.Уламсайханы холбогдсон хэргийг прокурорын байгууллага шалгаж дууссан талаар хэвлэлүүд мэдээллээ.
Түүний найз охин Б.Т нь 2024 оны есдүгээр сард гэртээ амиа хорлосон байдалтай нас барсан бөгөөд уг хэрэгт О.Уламсайханыг холбогдуулан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм.
Прокурор хэргийг шалгаад Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлээр яллах дүгнэлт үйлдэн Шүүхэд шилжүүлсэн байна.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
10.4 дүгээр зүйл.Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан "гэр бүлийн хамаарал бүхий харилцаа" гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна