Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн гал, Сэлэнгэ аймагт хоёр гал, төв аймагт нэг галын дуудлага бүртгэгджээ.
Тодруулбал,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Ц-ийн дэлгүүрийн 12х11 метрийн хэмжээтэй барилгын дээвэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ү-ийн 5х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Налайх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 18:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдын очиход иргэн Г-ын 3х4 метрийн хэмжээтэй 1 давхар тахианы байр бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 34 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 21:17 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын 8х7 метрийн хэмжээтэй сендвичин байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сумын Баян-Арцат багт модон жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 00:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сумын 19 дүгээр ангийн алба хаагчид очиход 2х2 метрийн хэмжээтэй модон жорлон шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.
Төв аймаг, Сэргэлэн сумын Баянбүрд багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 02:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 20х30 метрийн хэмжээтэй баригдаж байгаа сендвичин барилга бүрэн шатаж байгааг унтраахаар ажиллаж байна.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 03:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 04:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Иргэд та бүхэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна