Өнөөдрөөс нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Х.Есү
Өчигдөр 10 цаг 44 минут

Энэ сарын 8 буюу өнөөдөр нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Мөн Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

08-нд нутгийн зарим газраар,
09-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар,
11-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.
Салхи 08-нд нутгийн зарим газраар, 09-11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Иймд хөдөө орон нутгийн замд зорчих гэж байгаа иргэд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж зорчихыг анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна