Ө.Шижир: Бизнес эрхлэгч, татвар төлөгчид, ААН-үүддээ хэзээ хайртай болох вэ, Засгийн газрынхаан

Т.Отгонсувд
2026/01/10

УИХ-ын гишүүн Ө.Шижир цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Бизнес эрхлэгчиддээ, татвар төлөгчиддөө, Аж ахуйн нэгжүүддээ хэзээ хайртай болох вэ. Засгийн газрынхаан, эрх баригч МАН-ынхан…. 

Аж ахуйн нэгжүүд чинь байдгаа барж байна шүү дээ. Бүх төрлийн татвар, торгууль шимтгэлээс гадна торгууль төлнө, алданги төлнө. Жоохон илүү гараад урамшуулал, хоол, унааны мөнгө ажилтнууддаа олговол тэндээс бас нийгмийн даатгалын шимтгэл авна. Бусдаар гүйцэлдүүлсэн нэг удаагийн ажил үйлчилгээнийх нь төлбөрөөс нь бас нийгмийн даатгалын шимтгэл авна.

Хоёр сая төгрөгийн татварын зөрчил илэрхэд л зөрчлийн хэрэг нээнэ, торгоно.

Бүх төрлийн татвар, шимтгэл, торгууль, алданги нэрээр хуу хамна, төлж чадахгүй, өгч чадахгүй байвал хорь гучин мянгаар нь аж ахуйн нэгжүүдийнхээ дансыг хаана, орж ирсэн орлогоос нь хүчээр татаж авна.

Сүүлийн 10 жилд эдийн засгийн талаар ярьсан сайхан яриунууд чинь үр дүн нь тэг, үйл хөдлөл үргэлж нь эсрэг байгаад байна.

Хаасан, боосон, боомилсон, нэмсэн, торгосон, ялласан, хясан боогдуулсан 10 жилд төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд улам данхайж ДНБ-ийн 74 хувь үйлдвэрлэдэг болсон байна.

Дагдангын эхнэрийн таргалсан, Цэрмээгийн турсан гэдэг шиг төр болон төрийн өмчит компаниудын таргалж данхайсан хувийн хэвшил нь турсан тийм л 10 жил байсан байна.

Төсвийн зарлага cүүлийн онд зургаа дахин нэмэгдсэн бол зөвхөн сүүлийн зургаан жил онуудад нийлээд 168 их наяд 850 тэрбум 129 сая төгрөг. Энэ их мөнгөөр үрэн таран хийж байж асуудлыг нь шийдсэн салбар нэг ч алга.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна