А.Баяр: Бүх төрлийн "Автомат хаалга онгойлгодог чип"-г Нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна

Б.Мөнхболд
2026/01/13

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС болон ДХИС-ийн багш нарыг хүлээн авч уулзлаа. ДХИС-ийн Цахим зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баттөрийн санаачилгаар ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, дэд профессор Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нар хотхон, хорооллын гаднах бүх төрлийн хаалтыг онгойлгодог чипийг зохион бүтээжээ. Эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн уг чипийг БЗД-ийн цагдаагийн хэлтсээс дэмжин БЗД-т гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг 100 байршилд суулгаж туршсан байна. Энэ хугацаанд цагдаа дуудлага авсан даруйд цаг алдалгүй хотхон, хороололд нэвтэрч, гэмт хэрэг, зөрчилд түргэн шуурхай арга хэмжээ авч, таслан сэргийлсэн гээд олон эерэг үр дүн гараад буй.

May be an image of one or more people

Иймээс Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө санаачилга гаргасан эрдэмтэн багш нарт талархаж байгаагаа илэрхийлэв. Монгол эрдэмтэн багш нарын зохион бүтээсэн уг чипийг нийслэлийн 9 дүүргийн бүх хотхон хороололд суурилуулах нь цаг үеэ олсон зөв ажил. Энэхүү тусгай чипээр зөвхөн цагдаа гэхгүй эмнэлэг, онцгойгийн бүх машин шууд нэвтэрдэг байх хэрэгтэй хэмээн онцлов.May be an image of one or more people, people studying and tableMay be an image of text

Мөн нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1288 автомат хаалт байгаа гэх судалгаа байна. Цаашид автомат хаалт нийлүүлж суурилуулдаг аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, багш нарын уг бүтээлийг илүү боловсронгуй болгоход Мэдээлэл технологийн аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа. Нийслэлийн зүгээс монгол эрдэмтэн, багш нарын бүтээлийг дэмжин ажиллахаа илэрхийлж багш нарыг Нийслэлийн хүндэт тэмдгээр шагнав

May be an image of one or more peopleMay be an image of textMay be an image of text that says "口 bunent 0 FustPoge D AutoPlby ides J PPT TRecorder ДАВУУ ТАЛ SNGOLO ТеРИИН УЙЛЧИЛГЭЭ ЭЭ ИРГ ГЭДЭД TYP HH ШУУРХАЙ XYP4, ИРГЭД, олон нийтийн СэтГэЛ ХАНАМЖ ЛЭЭилня БУХТЕРЛИ ABTOMATXA/ НЭЗхБОЛОМ 1.КАРТТА 2.ЧиПТЭ З.дУГААРТ з.КАМЕРЫНХ"



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна