Зарын дагуу 750,000 төгрөг шилжүүлж залилуулжээ

Т.Отгонсувд
3 цаг 4 минутын өмнө

Монголын уламжлалт сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан, цахим орчинд бараа бүтээгдэхүүн хямд зарах нэрээр бусдыг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна.

Тoдруулбал, Фэйсбүүк орчинд "Угалзтай гутал зарна" гэх хуурамч зарын дагуу холбогдож, барааны урьдчилгаа болох 750,000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 16,906 бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалж хохирсон 5,214 хэрэг бүртгэгдсэн.

Залилагчид зах зээлийн үнээс хямд үнэ амлах, цөөн тоогоор үлдсэн тул яаралтай зарна, чанартай, загварлаг барааг түргэн шуурхай хүргэж өгнө гэх мэтээр итгэл төрүүлэхүйц хуурамч зар байршуулж, урьдчилгаа төлбөр шаарддаг тул иргэд та бүхэн цахим худалдан авалт хийхдээ мэдээллийг сайтар нягтлах, барааг биеэр үзэж, гар дээрээ хүлээн авахаас өмнө ямар нэгэн байдлаар урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг анхаарна уу.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.33
    1 цагийн өмнө

    Эрүүл хүмүүс биш.

    Хариулах