ДЦС IV ТӨХК-ид осол гарч, гэмтэл засагдах хүртэл хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг хуваарийн дагуу хязгаарлаж байгаа билээ. Гэмтэл гарсны дараа эрчим хүчний салбарын асуудал халуун сэдэв болон босож ирээд буй.
Монгол Улсын зөвлөх инженер Г.Ёндонгомбо энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Өчигдөр ДЦС-4 дээр гарсан гэмтлийн талаар мэдэх, мэдэхгүй хүмүүс, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэлээд шуугилаа. Албан мэдээлэл ч бүдэг, хомс байлаа. Миний бодлоор ийм бодит (бодит гэдэг нь газар дээр нь харж болохуйц гэсэн үг) аваарийн үед сэтгүүлчдийг бүр урьж авчраад уурын зуухны “Уур халаагч” гэж юу байдаг юм, зуухыг яаж хөргөдөг, хаагуур нь яаж ордог, яаж засдаг гээд бүгдийг нь үзүүлэх байлаа. Нэг их нууцлаад, хааж боогоод л мэдээлэл өгөх боломжгүй ч гэх шиг. Тэгсэн хэрнээ эрчмийн салбарыг ойлгохгүй байна, төсөвт юу ч суулгасангүй гэж жилийн жилд гомдлоод л. Олон нийтээс хаалттай байлгаад байвал хардлагаас өөр юу олж долоох юм бэ. Дээр нь сүүлийн үеийн шуугиан бүр ч нэрмээс боллоо. Нээлттэй бай л даа, эрчмийн дарга нар аа” хэмээн сошиал хаягтаа бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.129.119
Ер нь юм хэдий чинээ нээлттэй байх тусмаа Дархлаатай байдаг
Хариулах