УИХ-ын даргын чиглэлээр Монголбанк 126 ажилтнаа цомхотгов

Х.Есү
3 цаг 1 минутын өмнө

Дөрвөн жилийн дотор ажилтны тоо нь 400 гаруйгаас 700 болж данхайсан Монголбанк цомхотгол хийж байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр 126 ажилтан чөлөөлөгдсөн байна. УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд давхардал хийдлээ арилгаж, данхар бүтцээ танах, мөнгө хэвлэж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцыг хөөрөгдсөн асуудалд хяналт шалгалт хийх чиглэл өгсөн. С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох үеэр УИХ-ын дарга, гишүүд орон тоо хэт данхайсныг хурцаар шүүмжилж, төрийн хэмнэлтийн хууль хэрэгжүүлэхийг анхааруулж байсан юм. 

Төгрөгийн ханш тогтвортой барих үндсэн үүрэгтэй Төв банк мөнгө хэвлэж, 10 их наядын алдагдалд орж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын хор уршгийг ард иргэд нуруундаа үүрч ирсэн асуудлыг ч хянан шалгахаар болоод байна. Төв банк хүсэлт гаргаснаар хяналт шалгалт оруулна гэж улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн мэдэгдсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна