Малдаа явсан 56 настай иргэн осгож нас баржээ

Х.Есү
2 цаг 54 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагт “Хүн осгож нас барсан байна” гэсэн дуудлага иржээ. 

Мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагааг эхлүүлэхэд 56 настай иргэн "А" нь энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ малдаа явахаар гарч осгож нас барсан байдалтай олдсон байна. 

Хүйтний эрч чангарсан сүүлийн тав хоног /2026.01.17-21/ -ийн хугацаанд осголт хөлдөлттэй холбоотой нийт 7 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, эрдэнэт хүний амь нас хохирсон таван дуудлага бүртгэгдээд байна.

Ойрын хоногуудад үргэлжилж байгаа хүйтний эрч ихэнх нутгаар хадгалагдах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байх тул иргэд та бүхэн цаг агаарын аюултай үед малын хойноос явахдаа хувийн бэлтгэлээ сайтар хангах, бага насны хүүхэд, биеийн байдал хэвийн бус нэгнээ малд явуулахгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж, баталгаатай замаар зорчих, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэгт анхаарч өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна