ПРОКУРОР: СУИС-ийн оюутнуудын хүчирхийллийг хэргийг мөрдөгчөөс хоёр удаа хаах саналтай ирүүлсэн ч хүлээж аваагүй

Т.Отгонсувд
3 цаг 14 минутын өмнө

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа иргэн Ш-ийг ангийн хөвгүүд нь бүлэглэн хүчиндсэн хэргийн талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодрууллаа.

Баянзүрх дүүргийн прокурорын газар "Иргэн Н.Ш нь 2020 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” талаар гомдол гаргасан.
Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “хүчиндэх”гэмт хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс 2 удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэргийг хаах үндэслэлгүй гэж 2025 оны 5 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан. 
Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна