Улаанбаатарт 19 градус хүйтэн байна

Zuv.mn
2 цаг 20 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:   

Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна. 

2026 оны 01-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

 Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -30...-35 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -24...-29 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6...-11 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Агаарын температур өчигдөр өдрөөс 3 градусаар дулаарч -17...-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Агаарын температур өчигдөр өдрөөс 4 градусаар дулаарч -21...-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Агаарын температур өчигдөр өдрөөс 3 градусаар дулаарч -19...-21 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -29 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогвортой байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна