Хүүхдийн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж байна

С.Гандэлгэр
5 цаг 43 минутын өмнө

Сар бүрийн 20-ны өдөр иргэдийн дансанд шилжүүлдэг Хүүхдийн мөнгөн тэтгэмж энэ сард товлосон хугацаандаа эзэддээ очоогүй билээ. Улмаар өчигдрөөс Хаан банкаар тэтгэмжээ авдаг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөрөөс Төрийн банкаар тэтгэмж авдаг харилцагчдад мөнгийг нь шилжүүлж эхэлжээ.

Санхүүжилт удааширсны улмаас хүүхдийн мөнгөнөөс гадна олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-эд улирал бүр олгох тэтгэмжийг мөн олгож байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна