16 настай Ч.Ш охины амь насыг хөнөөсөн Ц.Д, уг хэрэгт хамжигчаар оролцсон Э.Г, Э.Н нарт холбогдох хэргийн Шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр дахь өдрөө хаалттай болж байна.
Шүүх хурлыг газар дээрээс нь сурвалжилж байгаа манай баг хохирогч охины нагац эгч Г.Нарантуяагаас байр суурийг нь тодруулжээ.
Тэрбээр "Бичлэг үзээд ээжийнх бие муудлаа. Энэ айлын амьдрал охинтойгоо тэр өдөр бүрмөсөн дууссан. Бүгдийг нь маш сайн шалгах хэрэгтэй байна. Эд нар бол бүлэг гэмт хэрэгтнүүд. Э.Ган-Эрдэнэ алах сэдлийг өгсөн. Э.Номин-Эрдэнэ орон байрыг нь бэлдсэн. Яагаад 16 настай охины амь хохироод хоёр жил болчихоод байхад эрхийг нь хүндэтгээд нээлттэй хийхгүй байгаа юм бэ" гэв.
Прокуророос яллагдагч Ц.Д-г 2024 онд 2 удаагийн үйлдлээр хүнийг алах, мөн заналхийлэх, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэгт,
Яллагдагч Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар,
Өсвөр насны яллагдагч Х.Э-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар тус тус оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.254
Dawgadorj ganerdene nominerdene narig bvgdin horij yl shiitgel bitgii hel tsaazaar awah heregte mungutui hvn hvn alaad chimdamand higed yuch boloogvi ym shig bgd bgn bvgdin sain ehnees ni nygtlaad shalgah heregte bid nartai zeregtseed alhaad ideed uugad ywaan bn gej yu bhyn odoo tgd udku bs dahiad hereg vildene ene negeer duusku naad 3cne bol zanalhiiltsen bga eejin hamgaaltand aw iim nowshnuudig uursdig aluul taaran umhii shees tomchuudig hvvhed hvn alj boldog ywuu vhvvl taaran mungutui tugrugtuin tendeel ym bgz vnen zuwuur ni shiided uguuchee gej guiy
Хариулах202.9.40.103
Мэргэн нэртэй золбин нохой хамар Ганболдын хөрөнгийг хуу хамж авч өгнө гэж Гаажидыг хуураад хамар Ганболдтой хуйвалдаж мөнгө аваад авгайг нь хулхидаад цаг алдуулаад яваад байгаа шударгын туйл царайлсан жүжигчин мөн үү их адилхан цус юм лол
Хариулах66.181.161.187
Мөн2