16 болон 32 настай эмэгтэйг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болж өндөрлөлөө.
Шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, харин Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэм буруугүйд тооцож цагаатгалаа. Хэргийн талаар хохирогчийн өмгөөлөгчөөс байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгалаа. Хэргийн газар дээр Э.Ган-Эрдэнийн ээж очоод бичлэг хийгээд байж байх нь зөв юм уу гэдэг байдлаар хандаж гомдол гаргасан.
Тэгэхээр анхнаасаа Э.Ган-Эрдэнэ болон Э.Номин-Эрдэнэ нар хохирогчоор тогтоосон байсан гэсэн үг. Энэ хэрэг гурван удаа шүүхээс буцсан. Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ хоёрын энэ үйлдэл оролцоон дээр дүгнэлт хийгээч ээ шалтгаанаар бид гурван удаа шүүхээс буцаасан.
Хохирогчийн ээжийн хэлдэгчлэн гомдолтой байна. Шүүх шийдвэрээ гаргалаа. Бид хуулийн дагуу дараагийн гомдлоо гаргаад явна. Э.Ган-Эрдэнийн ээжийн дэлгэсэн бичлэгийг нотлох баримтаар аваагүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.166
Umguulugch hun ta bol bur huuliin hureend uilchluulegchdee zuv oilgolt uguh yostoi ygd ter 2 huuhdiig heregt holbogdolgui bhd onts notstoi gemt heregt amaar yallad bgn be
Хариулах202.55.188.107
Хэрэг гарах үед чи хажууд нь байсан юм уу ?